

Байгальд ээлтэй “Гоёл кашмер ХХК”
Хаягдалгүй үйлдвэрэл
Ноос ноолуур үйлдвэрлэлийн дамжлагаас үүссэн хаягдал утсыг дахин боловсруулж ноолууран даавуу хийж куртик болон жилетны доторлогоонд ашигласан.
2024 онд 1.1 тонн утасны хаягдлыг дахин боловсруулан 344 метр ноолууран даавуу нэхэж 421 ш бүтээгдэхүүн хөгжүүлэн гаргасан. Үлдэгдэл материалыг усний боолт, энгэрийн зүүлт зэрэгт ашиглаж байна.

Компост бордоо
Нийслэлийн засаг даргын тамгын газар – Улаанбаатар хотын захирагчийн албанаас зохион байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-д хамтран ажиллаж 2024 оны 9 сард төслөө амжилттай хаасан.
Үүний хүрээнд бид 1 тонн бордооноос 3000 тонн хүлэмжийг хийж бууруулах чадамжтай хүнсний ногооны хог хаягдлаас гарган авсан Компост бордоог 100% боловсруулсан.

Ногоон байгууламж
2025 онд Гоёл кашмер ХХК-н 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах Компост бордоогоор Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн орчныг зүлэгжүүлэх, компанийнхаа ажилтан бүрийг байгалиа хайрлах, ногоон орчин бий болгох руу чиглүүлэн ажиллаж байна.


















