

International Trade Centre (ITC) болон Грейтер Манчестерийн Худалдааны Танхим
International Trade Centre (ITC) болон Грейтер Манчестерийн Худалдааны Танхим хамтран, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих SheTrades хөтөлбөрийн хүрээнд "Manchester Trade Mission" арга хэмжээг энэ сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь бизнесийн салбар дахь жендерийн тэнцвэрийг хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой байв. Энэ удаагийн уулзалтад 10 улсын 50 бизнес эрхлэгч эмэгтэй оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн оролцсон 3 компанийн нэг нь "Гоёл Кашмер" ХХК байсан нь бидний хувьд эмэгтэй бизнес эрхлэгч нараа төлөөлсөн хүндтэй үйл ажиллагаа байлаа.
Тус үйл ажиллагааны үеэр Их Британы бизнес эрхлэгчид хэрхэн ажиллаж, зөв стандарт тогтоодог талаарх сургалт, хэлэлцүүлэг болон бизнес эрхлэгч нартай санал бодлоо хуваалцаж тэдний үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү үнэ цэнтэй платформыг амжилттай зохион байгуулсан SheTrades, Greater Manchester Chamber of Commerce, International Trade Centre (ITC) болон тэдний хамт олонд гүн талархал илэрхийлье. Цаашид энэ хөтөлбөр улам өргөжин, Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа олон улсын хэмжээнд улам бүр тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.




















