
Туркменистан улсын Ерөнхийлөгчийн айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Айлчлалын хүрээнд ноос, ноолуурын салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг Гоёл кашмер ХХК-н үйлдвэр болон үйлдвэрийн дэргэдэх Төв салбар дэлгүүрээр зочлон ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноолуурын онцлогтой танилцлаа.

Энэхүү үйл явдал нь Монголын ноос, ноолуурын салбарын үйл ажиллагааг өргөжин тэлэх, цаашид олон улсын тавцанд ноос, ноолуурын салбарын байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.


















