

LADY ENTREPRENEUR 2025
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 1998 оноос эхлэн 2 жил тутамд зохион байгуулдаг Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт манлайлагч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг алдаршуулан өргөмжилдөг “LADY ENTREPRENEUR-2025” шалгаруулах арга хэмжээ энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ LADY ENTREPRENEUR” -р ГОЁЛ КАШМЕР ХХК шалгарлаа.

ГОЁЛ КАШМЕР ХХК нь 2005 онд ноос, ноолууран сүлжмэл, оёмол, нэхмэл, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж, дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэн 20 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээгээр хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээн ажиллаж, дэлхийн техник технологи, инновацыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн 8000 гаруй нэр төрлийн загвараар жилдээ 300,000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. 250 гаруй чадварлаг хамт олонтойгоор Улаанбаатар хотод 5, орон нутагт 4 салбар дэлгүүртэйгээр GOYOL CASHMERE брэндийг амжилттай хөгжүүлж байна.
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД”
Ажилчдын 75 хувь нь эмэгтэйчүүд тул тэдний нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор:
- ГОЁЛ КИДС – 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг ажиллуулж байна;
- GOYOL BEAUTY – гоо сайхны салон ажиллуулдаг;
Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдэд чиглэсэн тогтвортой хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Монголын бүсгүйчүүд, ачлалт ээжүүддээ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН мэнд дэвшүүлье!
Хүндэтгэсэн: ГОЁЛ КАШМЕР ХХК
УРЛАН БҮТЭЭСЭН 20 ЖИЛ

















