Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нэмүү өртөг шингэсэн эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжиж буй “Цагаан алт” хөтөлбөрт Гоёл Кашмер ХХК нь хоёр дахь жилдээ амжилттай хамрагдаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай компанид хэрэгжиж буй үйл ажиллагаа болон бизнесийн өсөлт хөгжлийг цуврал хэлбэрээр танилцуулъя.

- 2025-2026 онд бид орон даяар 4 салбар дэлгүүр шинээр нээж, борлуулалтын сувгаа нэмэгдүүлэв.
- Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн хүчин чадал болоод ажиллах хүчний тоо 25 хувиар өсөв.

- Бүтээгдэхүүний шошгонд RFID технологи нэвтрүүлснээр сар бүрийн тооллогын ажлыг 192 хүн-цагаас 4 хүн-цаг болтол бууруулж, улмаар бүтээмжийг 48 дахин өсгөв.

- Компанийн хэмжээнд ERP систем нэвтрүүлснээр түүхий эд, үйлдвэрлэл, агуулах, борлуулалт, санхүүгийн мэдээллийг нэгтгэн, үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хянах боломж бүрдэнэ. Ингэснээр гар ажиллагаа, мэдээллийн алдааг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах боломжтой болов.

- Үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэнээр олон улсад танигдсан амжилттай төсөл хэрэгжүүлж, улмаар цахим худалдааны гадаад борлуулалт 1178 хувийн өсөлт үзүүлэв.

Ийнхүү “Цагаан алт” хөтөлбөр нь дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, технологи, бүтээмж, экспортын чадавхаа зэрэг нэмэгдүүлэн, Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд илүү өндөр үнэ цэнээр хүргэх хөгжлийн шинэ үеийг бий болгож байна.
Энэхүү хөтөлбөр нь үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжиж, салбарын компаниудад өрсөлдөх чадвар, инновац, нэмүү өртөг шингээх чиглэлд хурдацтай хөгжих боломжийг бүрдүүлж буй чухал хөшүүрэг болж байгаа билээ.


















