Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гоёл Кашмер ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч компанийн түүхэн замнал, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүхий л үе шат, бүтээгдэхүүний чанар, дизайны шийдэл, тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын бодлоготой танилцав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан Алт” үндэсний хөтөлбөр компанийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөд хэрхэн бодит үр дүн үзүүлж буйтай танилцлаа.

Үр дүнгийн тухай товч: “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй, ноос ноолуур, арьс шир зэрэг стратегийн түүхий эдийг эдийн засгийн өндөр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэл, экспорт, малчдын орлогыг тогтвортой өсгөх зорилготой хөтөлбөр юм. 2005 онд үүсгэн байгуулагдсан Гоёл Кашмер ХХК нь зуун хувийн ноолуур, торгон ноолуур, сарлагийн хөөвөр болон бусад түүхий эдээр жилдээ 300 мянга гаруй сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 20 гаруй улсад экспортолдог, 250 гаруй ажилтантай үндэсний үйлдвэрлэгч компани юм.

2024–2025 оны өсөлт, тоон үзүүлэлтүүд Ноолуур бэлтгэл / түүхий эдийн өсөлт: 204% Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 30 хувиар нэмэгдүүлэв Бүтээгдэхүүн үйлдвэрлэл 31 хувийн өсөлттэй Экспортын борлуулалтын орлого 30 хувиар өсөв Ажиллах хүчин 25 хувиар нэмэгдэв Тус компани нь байгальд ээлтэй, ёс зүйтэй үйлдвэрлэл, малчидтай тогтвортой хамтын ажиллагаа, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Гоёл Кашмер ХХК-ийн зүгээс энэхүү айлчлалыг үндэсний үйлдвэрлэл, ноолуурын салбарын хөгжилд төрийн зүгээс үзүүлж буй бодит дэмжлэгийн илэрхийлэл хэмээн хүлээн авч, цаашид Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгох зорилгодоо тууштай ажиллахаа илэрхийллээ.





















