Гоёл кашмер ХХК нь Европын Холбоо болон Монгол Улсын Бизнес ба Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд зохион байгуулагдсан “БОНЗ (Environmental, Social & Governance – ESG) стандарт” сэдэвт салбар хуралдаанд оролцлоо.
Хуралдааны үеэр бид тогтвортой үйлдвэрлэл, ёс зүйтэй ханган нийлүүлэлт, гарал үүслийн мөшгөлтийн систем-ийг хэрэгжүүлэх туршлага, шийдлүүдээ хуваалцсан. Бид тойрог эдийн засагт суурилсан үйлдвэрлэл, экологийн шошголол, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ-г тогтвортой хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд “Монгол ноолуур”-ын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлсээр байна.

Энэхүү үйл явдал нь Монголын ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын тавцанд Монгол ноолуурын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

EN Summary — Goyol Cashmere at the ESG Standards Session
Goyol Cashmere LLC participated in the “Environmental, Social, and Governance (ESG) Standards” sectoral session within the EU–Mongolia Business and Investment Forum. We shared our experience in implementing sustainable production, ethical sourcing, and traceability systems. Our strategy focuses on circular economy–based production, eco-labeling, and sustainable supply chain development, while promoting the value of “Mongolian Cashmere” globally.



















